НҮБ-д данстай Илион 10 минутад нэг мод тарьж байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-07-11 13:46:01

БЭЭЖИН. /МОНЦАМЭ/. Хятадын байгаль орчин экологийн тэргүүлэх компани болох Илион Ресурс групп нь 1988 онд байгуулагдсан бөгөөд НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цөлжилтийг сааруулах тэргүүлэх компани юм. Тус компани нь олон жилийн туршид экологийн хамгаалалт болон цэцэрлэгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.


Уг компанийн гол зорилго нь энерги, эрчим хүч хэмнэх, байгаль орчинг хамгаалах болон экологийн үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү компани нийт 10 тэрбум юанийн хөрөнгөтэй, нийт 8000 гаруй ажиллагсадтай аж. Илион Ресурс группийн 30 гаруй жилийн үйл ажиллагааг НҮБ-ын хүрээлэн буй орчны албанаас 50 их тэрбум юанийн өртөг бүхий байгаль орчны эх баялгийн бүтээсэн хэмээн үнэлжээ. Мөн үүнээс гадна тус компани байгаль хамгааллын чиглэлээр "Хөвчийн загвар" бүтээж, үүгээрээ НҮБ-ын байгаль орчин болон хөгжлийн шагналыг хүртсэн байна. 


Цөлжилтийн эсрэг хэрхэн тэмцсэн талаар тус компанийнхан тайлбарлахдаа, сүүлийн 30 жилийн хугацаанд буюу 1988-2018 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулахад хичээж ажилласан. Ингэсний үр дүнд Хатан гол дагуух гол мөрөн сэргэсэн. Өмнө нь Хатан гол элсэн шуурганд даруулж байв. Экологийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд Хатан голоо нум сумын хэлбэртэйгээр дүрслэн хамгаалсан. Энэхүү хамгаалалт нь төрийн бодлого байсан бөгөөд үүнийг НҮБ-аас маш амжилттай болсон гэж дүгнэжээ.


Үүнээс гадна тус компани нь 2007 оноос одоог хүртэл НҮБ-ын хүрээлэн буй орчны алба, ойн яам, ӨМӨЗО, Ордос хотын Засгийн газартай хамтран Хөвч олон улсын цөлжилтийн форумыг зургаа дах удаагаа зохион байгуулаад байна. Энэхүү форум нь бүх дэлхийн хамгийн нөлөө бүхий форум болсон төдийгүй БНХАУ дэлхийд байгаль орчны хамгаалалтын үр бүтээлээ дэлгэж чадсан томоохон үйл явц байсан юм. Экологийн үйлчилгээг дэлхийд таниулж сурталчилсан Илион Ресурс групп өнөөдөр 10 минутад нэг мод тарьж байна.


Д.Жаргал

Холбоотой мэдээ