Аргентины Ерөнхийлөгч асан таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-10 10:45:11
Yesukheitumur Tumurbaatar

БУЭНОС-АЙРЕС. /CNN/. Аргентины Ерөнхийлөгч асан, улс төрч Фернандо Де ла Руа 81 насандаа таалал төгссөн талаар тус улсын “Telam” агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, зүрх болон бөөрний дутагдлын улмаас шаналж байсан Ф.Де ла Руа өнгөрсөн нэгдүгээр сараас хойш эмчилгээ хийлгэж байжээ. Тэрбээр Буэнос-Айрес хотын эмнэлэгт мягмар гарагийн үүрээр таалал төгссөн байна.


Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри твиттер хууудсандаа, Ф.Де ла Руаг таалал төгссөн талаар албан ёсоор мэдээлээд, улс төрчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 


Ф.Де ла Руа нь 1999 онд Аргентинд эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн үед тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө буюу 2001 онд огцорч байжээ. 

Холбоотой мэдээ