Засгийн газар 15 иргэнийг Хүндэт өргөмжлөлөөр шагнана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-07-09 14:42:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан 15 иргэнийг Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэв.


Үүнд:


- Ц.Галбадрах- “Хү” хамтлагийн ахлагч


- Д.Сэрдарам- “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч


- Д.Болор-Эрдэнэ- ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт


- Б.Оюунбол- Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга


- Ж.Болдбаатар- НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа


- Д.Цогтжаргал- Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга


- Л.Амарсайхан- СБД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч


- Ж.Алтантуяа- ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн


- О.Энхтуяа- БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн


- Н.Баянбат- Нийслэлийн ЕБС-ийн I сургуулийн багш


- Г.Бат- Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер


- Б.Дашпүрэв-УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга


- Ц.Болорчулуун- ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга


- Г.Тойруул- ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн


- Г.Баясгалан- Улсын II эмнэлгийн төв эмнэлгийн дарга  


Товч мэдээ:


- Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга, байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.


- Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.


- Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.


- “Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахыг сайд С.Чинзоригт даалгав.


- ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах болов.

Холбоотой мэдээ