Кабулд үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-01 17:04:32

КАБУЛ. /TASS/. Афганистаны нийслэл Кабул хотод даваа гарагт үйлдсэн халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн өөртөө хүлээжээ. Энэ тухай телевизийн “TOLONews” суваг мэдээлсэн байна.


Афганистаны нийслэл хотын дипломат байгууллагуудын хороололд тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Халдлагын улмаас 34 хүн амиа алдаж, 68 хүн шархадсан гэж "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Дэлбэрэлт Афганистаны Үндэсний батлан хамгаалахын яамны ложистикийн төвөөс холгүй болсон байна. Шархадсан хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хүргэжээ.


Хэргийн газрыг аюулгүй байдлын хүчний хамгаалалтад авсан байна. TOLONews сувгаар мэдээлснээр, халдлага үйлдэхэд оролцсон хоёр босогч дэлбэрэлт болсон газраас холгүй орших байшингуудын нэгд нуугдаж, цагдаа нартай буудалцсан байна.


Холбоотой мэдээ