Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-01 11:37:41

Хэнтий /МОНЦАМЭ/ БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 3-ны өдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 150-р тогтоолоор төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд улсын үзлэг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Дадал суманд ажилласан бол өнөөдөр аймгийн төвийн төрийн байгууллагуудыг шалгана. Тус шалгалтыг дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн үндсэн  дөрвөн чиглэлээр шалгахаас гадна зөвлөн туслах зорилготой аж.


Холбоотой мэдээ