“Apple” компанийн загвар зохион бүтээгч ажлаасаа гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-28 11:25:23

ВАШИНГТОН. /Telegraph/. Apple” компанийг дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болоход 20 гаруй жил хувь нэмрээ оруулсан загвар зохион бүтээгч, Их Британийн иргэн Жони Айв ажлаасаа гарахаар болжээ.


Mac”, “iPod”, “iPhone”-ийн загварыг зохиосон, 52 настай Ж.Айв энэ оны эцсээр ажлаасаа гарч, загварын бие даасан “LoveFrom” компаниа байгуулна гэж “Apple” пүрэв гарагт мэдээлсэн байна. Мөн тэрбээр “Apple” компанитай цаашид хамтран ажиллах ажээ.


Ж.Айвын хичээл зүтгэлд талархаж байгаагаа “Apple” компанийн тэргүүн Тим Кук илэрхийлсэн бол 30 орчим жилийн хугацаанд АНУ-ын технологийн тэргүүлэгч компанийн олон төсөл дээр ажилласнаараа бахархаж байна гэж Ж.Айв мэдэгджээ.


LoveFrom” компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа хэдий ч тус компанийг Калифорни муж улсад байгуулах төлөвтэй байгаагийн зэрэгцээ өмсөж, зүүх зориулалт бүхий технологид голчлон анхаарч магадгүй байна. 

Холбоотой мэдээ