БНХАУ-ын ӨМӨЗО-д 150 оюутан сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-27 12:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.


Монголын талыг төлөөлж БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ӨМӨЗО-ыг төлөөлж тус орны Ардын Засгийн газрын Боловсролын танхимын дарга Хоу Юань нар хэлэлцээрт гарын үсэг зурав.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ёслолыг нээж хэлэхдээ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр Өвөр Монголын их, дээд сургуулиудад манай орны 150 оюутан, залууст суралцах боломжийг олгож буй нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин, хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл гэдгийг тодотгов.

Хэлэлцээр 2020 оноос хэрэгжих юм. 


Холбоотой мэдээ