“Уран дөш” зуслан нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-24 13:48:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Урандөш зуслан энэ зуны ээлжийн нээлтээ хийлээ.

Нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр болон амрагч хүүхдүүд оролцлоо. Урандөш зусланг сэргээн засварлах санал хүүхдүүдээс гарсаны дагуу аймгийн Засаг дарга, хүүхдийн элч Л.Ганболдын санаачилгаар, төрийн болон төрийн бус байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд татан оролцуулж зусланг сэргээн засварлах ажилд одоогийн байдлаар 140 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварын ажил 52 хувьтай байна.

Зуслан хүүхдэд амрах тохь тухтай ээлтэй орчин бүрдэж байгаад амрагч хүүхдүүд талархаж буйгаа хэлж байлаа. Уран дөш зуслан энэ жил 39 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд жилдээ 1200 гаруй хүүхэд багачууд амардаг. Одоогоор 200 гаруй хүүхэд амарч байна. 

Холбоотой мэдээ