Дундговь аймаг “Ахмадын өргөө”-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-20 17:11:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ахмад, буурлууд “Ахмадын өргөө”-тэй болох ажлаа эхэлж, шав тавилаа. Олон жил яригдсан энэ ажил 1.230 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд энэ жил 500.0 сая төгрөгийн ажил хийж, ирэх жил ашиглалтад орох ажээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ийнхүү “Ахмадын өргөө”-тэй болж байгаадаа ахмадууд баяртай байна.

Дундговь аймгийн хэмжээнд 5200 гаруй ахмад настан байдаг бөгөөд тэдний 34 хувь нь Сайнцагаан суманд амьдардаг.

Ахмадуудын асуудлыг төрөөс дэмжиж, аймгийн Ахмадын холбоо ГБХЗХГ-ын байранд байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч ахмадууд цуглаж, чөлөөт цагаа өнгөрүүлэх, харилцан мэдээлэл солилцох орчин байдаггүй. Тиймээс “Ахмадын өргөө”-тэй болох асуудлыг тавьж, хөөцөлдсөний эцэст ийнхүү асуудлаа шийдүүлж чадлаа.

“Ахмадын Өргөө”-ний шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа болон ахмадын төлөөлөл оролцжээ.

Холбоотой мэдээ