Хилчид түймрийг цурамд орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-31 11:27:41

Сүхбаатар аймгийн Наран, Сүхбаатар суманд гарсан түймрийг аймгийн ОБГ болон иргэд, хилчид хамтран урьд шөнө цурманд оруулсан байна.

Наран сумын төвөөс зүүн урагш 35 км-ын зайд иргэн С-ийн өвөлжөө шатсан дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, Онгон сумын Хилийн цэргийн 6, 7 дугаар заставын алба хаагчид ажиллаж шөнийн 03:40 цагт цурманд оруулжээ. Мөн Сүхбаатар сумын Баянгол багийн “Цагаан тэмээтийн говь” гэдэг газарт гарсан хээрийг түймрийг унтраахаар орон нутгийн 20 иргэн ажиллаж цурамд оруулахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ