НӨАТ-ын сугалаагаар Өвөрхангай аймгаас 243 азтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-17 16:39:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий газраас 06 дугаар сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг журмын дагуу явууллаа. Сугалаагаар Өвөрхангай аймгаас 243 азтан тодорчээ.

Энэ удаагийн тохиролд 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 27,467,628 баримт хамрагдсан байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд НӨАТ төлөгч 229 иргэн, ААН, НӨАТ суутган төлөгч биш  252,  нийтдээ 481 иргэн, аж ахуй нэгж сугалааны дугаартай баримт олгох үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Холбоотой мэдээ