Т.Мэй, В.Путин нарын уулзалтыг хийх боломжийг судалж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-17 15:06:48

ЛОНДОН. /The Guardian/. Солсберид болсон хэргийн дараа харилцаагаа хэсэгчлэн сэргээх асуудал болон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг Их Британийн эрх баригчид ОХУ-ын эрх баригчидтай хэлэлцэж байна.


С.Скрипалийн хордсон хэргийн хариуцлагыг Орос улс өөртөө хүлээнэ гэдэгт Их Британийн тал урьдын адил итгэлтэй байгаа хэдий ч тодорхой нөхцөлтэйгээр ОХУ-тай харилцаагаа хэсэгчлэн сэргээхэд бэлэн байгааг The Guardian сонин цохон тэмдэглэжээ.


Ирэх 7 дугаар сард Ерөнхий сайдын албан тушаалаа орхих Т.Мэй Осака хотод энэ сарын 28-29-нд болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүнтэй уулзах боломж байгаа юм. Энэхүү уулзалт нь Т.Мэйн Ерөнхий сайдын хувиар дэлхийн удирдагчидтай хийх сүүлчийн уулзалт болох юм. 

Холбоотой мэдээ