Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-13 12:35:16

ПЁНЬЯН. /CNN/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон БНСУ-ын тэргүүн хатагтай агсанд хүндэтгэл үзүүлэхээр Солонгосын Цэрэггүй бүсэд зочилсон байна.


БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг 1998-2003 онд хашсан Ким Дэ Жүний гэргий И Хэ Хо энэ долоо хоногийн эхээр таалал төгссөн юм.


БНАСАУ-ын өндөр албан тушаалтан Ким Ё Жон цэцэг өргөж, Ким Жөн Уны эмгэнэлийг БНСУ-ын төлөөлөгчдөд дамжуулахаар хилийн Панмүнжом тосгонд лхагва гарагт очсон байна.


2000 онд Ким Дэ Жүн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Иртэй /Ким Жөн Уны эцэг/ уулзсан анхны Ерөнхийлөгч болж байжээ. Мөн тэрбээр БНАСАУ руу хандан явуулсан “Нарны илч” бодлогоороо 2000 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан билээ.


БНАСАУ-ын удирдагчаас цэцгийн хамтаар илгээсэн хүндтэй, тусгай захидалд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэрийн өмнөөс талархаж буйгаа тус улсын Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч лхагва гарагт илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ