Урсгал тэнцэл 84.9 сая ам.долларын ашигтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-30 14:34:08

Улсын төсвийн урсгал тэнцэл 84.9 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 158 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан талаар өнөөдөр Монголбанк  мэдээлэв.

Энэ нь урсгал тэнцэл 52 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд орлогын дансны алдагдал 35 хувиар буюу 42.0 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин барааны дансны ашгийн бууралтыг үйлчилгээний алдагдлын бууралт нөхөснөөр, тэнцэл өнгөрсөн оны түвшинд 142.6 сая ам.долларын ашигтай гарчээ.

Харин хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал 147.4 сая ам.долларт хүрч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар буюу 108.0 сая ам.доллараар буурсан эерэг өөрчлөлттэй байна. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжид орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлттэй холбоотой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ