ХОВД: Аймгийн баяр наадам ирэх сарын 8-11-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-20 09:54:52

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 8-нд эхэлж, тусгай хөтөлбөрийн дагуу долоодугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.


Тулгар төрийн 2234, Их Монгол улсыг байгуулсны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, эртний түүхт Ховд хотыг үүсгэн байгуулсны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өчигдөр зарлалаа. 


Аймгийн баяр наадмын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд боловсруулан бэлтгэж байна.


Хурдан морины уралдаан, шагайн харваа, сурын харваа, бөхийн барилдаанаас гадна урлаг, түүх, соёлын олон талт үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулж, өв соёл, нутгийн онцлогийг сурталчлахаар зорьж буй.



Холбоотой мэдээ