Орхон аймагт “Гэр бүлийн хөгжлийн төв” үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-10 15:01:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хүүхэд, залуус, гэр бүлд зориулсан “Гэр бүлийн хөгжлийн төв” нээлтээ хийлээ. Өмнө нь "Дэлхийн Зөн" олон улсын байгууллага ажиллаж байсан уг газрыг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд хамтран “Гэр бүлийн хөгжлийн төв” болгон засаж эцэг эх, хүүхэд, гэр бүл гээд тус бүрт нь өрөө гарган төрөл бүрийн үйл ажиллагаа явуулахаар боллоо. 

Аавуудын цугларалтын үеэр эцэг хүний үүрэг, хариуцлага, хорт зуршлаас ангид байх, нийгэмд чиглэсэн хүмүүнлэг, сайн үйлсийн аянд хэрхэн нэгдэх, ямар зохион байгууллалттай ажиллах зэрэг сэдвээр уулзаж мэдээлэл солилцох гэнэ.

“Ээжийн өрөө”-нд эхчүүд эрүүл хооллолт, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, гар урлал, оёдол, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэдлэг, туршлагаасаа хуваалцах ажээ.

Тус төвд мөн “Гэр бүлийн радио”, гадаад хэлний сургалт, хувь хүний хөгжил, манлайллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллагууд нэгдэн ажиллаж байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ