Зуунмод сумын Зүүндэлгэр багт төрийн үйлчилгээ улам ойртлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-09 23:39:00

Төв  /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ иргэддээ төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.  

Энэхүү ажлын нэг нь Зуунмод сумын Зүүндэлгэр багийн Төрийн үйлчилгээний байрны барилга бөгөөд улсын төсвийн 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж өнөөдөр иргэддээ үйлчилж эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Төв аймгийн газрын дарга Н.Дугар, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Өгөөмөр уул” ХХК-ийн төлөөлөл, багийн иргэд оролцсон юм
Зүүндэлгэр баг нь сумын төвөөсөө алслагдсан, 500 орчим өрхийн 1800 иргэн амьдардаг
.

Өмнөх байр нь цэцэрлэгийн барилга дотроо байрлаж байсан бөгөөд орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ барилга барьж, төрийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлсэнд сэтгэл хангалуун байгаа тухайгаа тус багийн иргэдийн зүгээс хэлж байлаа.

Багийн төвийн шинэ байр нь 150-200 хүний хурлын заал, өрхийн эмнэлэг, цагдаа болон нийгмийн бүхий л үйлчилгээг иргэдэд үзүүлэх үйлчилгээг бүрэн хангажээ.            
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зүүндэлгэр багийн хамт олонд иж бүрэн компьютер бэлэглэ
сэн байна.

Багийн төвийн төрийн үйлчилгээний шинэ барилгын нээлттэй хамтатган аймгийн нийгмийн салбарын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, иргэдэд үйлчилжээ.

Холбоотой мэдээ