Их хэмжээний кофе хэрэглэх нь биед ноцтой хор хөнөөлгүй

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-04 15:52:40

ЛОНДОН. /Daily Mai/. Кофег өдөр бүр их хэмжээгээр хэрэглэх, зарим тохиолдолд өдөрт 25 аяга кофе уух нь ямар ч аюулгүй бөгөөд хүний зүрх судасны тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэггүй гэсэн онцгой дүгнэлтэд Их Британийн хэсэг бүлэг эрдэмтэн хүрчээ.


Тэдний явуулсан судалгааны ажилд Их Британид оршин суудаг, зүрхний асуудалгүй 8 мянга хүн оролцжээ. Лондонгийн мэргэжилтнүүд сайн дураараа судалгаанд оролцогчдыг 3 бүлэгт хуваасан байна. Эхний бүлэг өдөрт нэг аяга кофе уусан бол хоёрдугаар бүлэг өдөрт 1-3 аяга кофе уужээ. Харин гуравдугаар бүлэг өдөрт 3-аас дээш аяга кофе уусан байна. Гуравдугаар бүлгийн зарим хүний өдөрт уусан аяга кофены тоо 25-д хүрчээ.


Эрдэмтэд тархины дүрс оношилгооны аппарат ашиглан оролцогчдын цусны судсыг ажигласан байна. Тэд артерын судасны бат бөх чанар, гол судасны хананы уян хатан байдлыг үнэлснийхээ дараа туршилтын төгсгөлд энэ ажиглалтаа дахин хийсэн байна. Үүний зэрэгцээ нас, жин, тамхи татдаг эсэх зэрэг үзүүлэлтийг судалгаандаа оруулжээ. Судалгааны дүнд өдөрт хэдэн аяга кофе уусан хүний цусны судсанд томоохон өөрчлөлт илрээгүй байна. 

Холбоотой мэдээ