Эрчимжүүлж, сайжруулах чиглэлээр 5 төрлийн үүрэг даалгавар өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-03 15:34:16

Архангай /МОНЦАМЭ/. Сар болгоны 25-нд хийдэг аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнийг тодорхой шалтгааны улмаас хойшлуулж  5 дугаар сарын 31-нд аймгийн ЗДТГ-т зохион байгуулсан.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргаас цаашид эрчимжүүлж, сайжруулах ажил арга хэмжээний талаар 5 төрлийн үүрэг даалгаврыг байгууллагын дарга, сумдын Засаг дарга нарт өгчээ.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан зөвлөгөөнийг хааж “4 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр  байгууллага, сумдын дарга нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтээс дараах үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байна. Үүнд :

1.Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Архангай аймгийн хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичиг, үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийн удаашралтай, хэрэгжилт хангалтгүй, үнэлэх боломжгүй байгаа зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайн заалт, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлж ажиллах

2.Аялал жуулчлал эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн салбарыг аймгийн харьяалалтай болгож  татварын орлогыг орон нутагт төвлөрүүлж татварын бааз суурийг нэмэгдүүлэх

3.Сумдад байгаль хамгаалах санг бий болгож, сангийн хөрөнгийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, эко системийн тэнцвэрт байдлыг хангуулж ажиллах

4.Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж,  мөрдүүлэх

зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн юм. Мөн хамгийн эхний шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгавруудыг эрчимжүүлж ажиллах, тодорхой арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байна гэдэг үүрэг чиглэлийг удирдах ажилтнуудад өглөө.

Зөвлөгөөнд 51 удирдах ажилтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 6, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга 11, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга, сумын Засаг дарга 10, нийт 27 удирдах ажилтан оролцож, ирц 52.9 хувь байлаа. 11 агентлаг, хэлтсийн дарга нар албан томилолтоор явсан учраас шуурхай зөвлөгөөнд оролцоогүй юм.

Зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ээс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргаас өгсөн 15 үүрэг даалгаврын биелэлтийн явцыг танилцуулж, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас цаг үеийн болон үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Холбоотой мэдээ