АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид гурван өдрийн төрийн айлчлал хийхээр даваа гарагийн өглөө хүрэлцэн ирнэ. Ерөнхийлөгчийн "Air Force One" нисэх онгоц Лондон хотын “Stansted” нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар өглөөний 9 цагт газардах төлөвтэй байна.
Хатан хаан Элизавета Букингемийн ордонд даваа гарагийн орой Ерөнхийлөгч Д.Трамп, түүний гэргий Мелания Трамп нартай төрийн хүндэтгэлийн зоог барина. Энэхүү арга хэмжээнд Кембрижийн гүн, гүнгийн ахайтан нар оролцох бол Сассексийн гүнгийн ахайтан сар хараахан хүрээгүй хүүтэй тул оролцож чадахгүй ажээ.
Ерөнхийлөгчийн гэр бүл айлчлалынхаа хугацаанд Лондон хотын төвд байрладаг "Winfield” ордонд байрлах юм. Мягмар гарагийн өглөө Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар “Гэгээн Жеймс”-ийн ордонд ажил хэрэгч өглөөний зоог барина. Уг уулзалтад “Barclays” компанийн гүйцэтгэх захирал Жес Стейли, “GlaxoSmithKline” компанийн гүйцэтгэх захирал Эмма Уолмсли, “BAE Systems” компанийн тэргүүн Рожер Карр, “National Grid” компанийн гүйцэтгэх захирал Жон Петтигрю нар оролцоно.
Лхагва гарагт АНУ-ын
Ерөнхийлөгч Нормандад холбоотны цэрэг
буусны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд оролцохоор Портсмут хотод
зочлох ажээ. Үүний дараа тэрбээр Ирландын Ерөнхий сайд Лео Варадкартай уулзахаар
Ирландын Шэннон тосгоныг зорино.