Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас шувуудын тоо толгой цөөрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-05-30 14:58:31

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Аляска муж улсад олон мянган салхич шувуу үхсэнд уур амьсгалын өөрчлөлт ихээхэн нөлөөлсөн болохыг АНУ-ын эрдэмтдийн явуулсан судалгааны дүн харуулжээ.


Судлаачдын үзэж буйгаар, далай тэнгисийн усны хэм нэмэгдсэний улмаас салхич шувуунуудын иддэг загаснууд хойд зүг рүү нүүдэллэсэнтэй холбоотойгоор тэд өлсөж үхэхэд хүрсэн ажээ.


2016 оны намраас эхлэн Гэгээн Павлын арлын эрэг дээр олон тооны үхсэн салхич шувуу хөвөн ирэх болсон юм. Судлаачдын тооцоолсноор, хэдэн сарын хугацаанд есөн мянга хүртэлх тооны салхич шувуу болон бусад төрлийн далайн шувуу үхсэн байна.


Агаарын хэм нэмэгдэж буй нь шувууд, сарьсан багваахайнууд зэрэг бусад амьтдад урьдчилан таамаглаагүй сөрөг үр дагавар учруулж буйг энэхүү судалгааны дүн батлан харуулжээ..



Холбоотой мэдээ