Роухани: Сирийн ирээдүйг иргэд нь шийднэ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-03-29 13:05:05

ТЕГЕРАН. /IRNA/. Сири болон тус улсын ирээдүйн улс төрийн тогтолцооны тухай шийдвэрийг сиричүүд л гаргана гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдэв.

Сирид энх тайван байдал тогтооход ОХУ болон Ираны хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа Роухани мэдэгджээ.

Сирийн гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн Ираны зарчимч байр суурийг тэрбээр онцолсон байна.

Мөн гал зогсоох дэглэмийн сацуу улс төрийн хэлэлцээг түргэвчлэх хэрэгтэй бөгөөд эдгээр нь Сири дэх террористууд болон террорист бүлэглэлүүдтэй тэмцэх кампанит ажилд чирэгдэл учруулж болохгүй гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, хоёр талын харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Путин, Сирийн асуудлаар хийсэн ОХУ, АНУ-ын хоорондын зөвлөгөөний тухай дурдаад, Сирийн хямралыг энхийн замаар зохицуулах арга хэмжээнд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлаар Ирантай бүрэн хэмжээнд хамтран ажиллана гэж мэдэгджээ.

Зэвсэг, террорист элементүүд Сири рүү нэвтрэхээс сэргийлэхийн тулд цаашид тус улсын хилийг хянах хэрэгтэйг тэрбээр онцлоод, тэрс үзэлтнүүдийн бүлэглэлд нэгдэх боломжийг террористуудад олгож болохгүй гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр хоёр талын харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцолжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ