Афганистаны зүүн нутагт 14 террористыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-28 15:16:45

КАБУЛ. /TASS/. Афганистаны тусгай албаныхан хэт давруу үзэлтнүүдийн “Хаккани сүлжээ” бүлэглэлийн 14 террористыг устгажээ.


“Афганистаны Үндэсний армийн тусгай албаны цэргүүдийн Газни болон Пактия мужид тавдугаар сарын 28-ны өглөө явуулсан ажиллагаа амжилттай боллоо. Уг ажиллагааны  үеэр “Хаккани сүлжээ” бүлэглэлийн 14 гишүүнийг устгасан” гэж цэргүүдийн мэдэгдэлд дурджээ. Ирж буй мэдээллээс үзвэл, тус бүлэглэлийн толгойлогчдын нэг болон өөр найман террористыг баривчилсан байна.


“Хаккани Сүлжээ” нь “Талибан” хөдөлгөөний бүрэлдэхүүнд ордог бөгөөд Афганистаны хамгийн аюултай террорист байгууллагуудын нэгд тооцогддог. Тус улсад аюулаас хамгаалах хүчнийхэн болон террористуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн байнга болдог бөгөөд нутаг дэвсгэрийнх нь 50 гаруй хувь нь талибуудын хяналтад байгаа юм.


Холбоотой мэдээ