Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ангиографын аппарат суурилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-17 20:09:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг судсан дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай, орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брэндийн Azurion 3M15 загварын ангиографын шинэ аппараттай боллоо.


Улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү аппаратыг авсан бөгөөд Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд тус эмнэлэг улсын хэмжээний зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг,  тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийг 100 хувь дангаар хариуцан гүйцэтгэдэг.

Тус эмнэлгийн хувьд, саяхныг хүртэл ангиографын нэг аппараттайн улмаас төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл нэлээд байсан аж.

Мөн тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографын аппарат суурилуулж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад орох юм. Энэ аппарат зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг  эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох аж.


Холбоотой мэдээ