Хаврын баяр-Цайны ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-18 11:20:17
altantogos

Дундговь/МОНЦАМЭ/. Банкны салбар үүсч хөгжсөний 95, Дундговь аймгийн Музейн 70 жилийн ойд зориулсан “Цайны ёслол” өнөөдөр аймгийн музейд боллоо.

Энэхүү ёслолын цай, хүндэтгэлийн ширээг аймгийн мастер тогооч, багш Х.Оюунцэцэг бэлтгэжээ. Тэрээр хэлэхдээ 8 жилийн өмнөөс баруун, зүүн бүсийн монгол үндэстний цайг судалж, хүний биеийн дархлааг дэмжих, биеийн ерөнхий байдлыг тэгшитгэх төрөл бүрийн цайг бэлтгэн зөв зохистой хооллолт, өглөөний хоолыг бэлтгэх арга технологи, эрүүл хүнс, түүний хэрэглээ сэдвүүдээр иргэдэд мэдээлэл өгч, багц үйлчилгээг хүргэж байна, өнөөдөр 17 дахь байгууллагадаа үйлчилж байна гэсэн юм.

Өнөөдрийн цайны ёслолд тусгай жороор бэлтгэсэн “Дархлаа сэргээх цай”-гаар үйлчиллээ. Энэхүү цайнд задь, хужир, халгай, нохойн хошуу зэрэг ургамал ордог бөгөөд үндсэн бүтээгдэхүүн нь үхрийн шар тос, 7 хонины чөмөг, үхрийн булууны  яс ажээ.

Энэ цайг уусан хүний ясны хөлс гарч, биеийн дархлаа сайжирдаг онцлогтой хэмээн Х.Оюунцэцэг онцолж байлаа. 

Холбоотой мэдээ