Уламжлалт шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 09:10:24

Ахмад шатарчин Дамбийн Дугаржав агсны нэрэмжит шатрын 24 дэх тэмцээн өнгөрөгч бямба гарагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Чадангууд цогцолборт болж өнгөрлөө.

Уг тэмцээнд 68 шатарчин эрэгтэй эмэгтэй ангилалаар ухаанаа уралдуулж Д.Дүүрэнжаргал түрүүлж шатрын спортын мастер Д.Оюунбаатар удаалж Д.Дөлгөөнжаргал, Ц.Гомбогүр, Г.Бат-Эрдэнэ нарын тамирчид шалгарсан байна. Харин эмэгтэй төрөлд Т.Хүслэн тэргүүллээ. Түүний хувьд энэ зун болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа. Хүслэн энэ 7- ангиа төгсөж буй манай ирээдүйтэй тамирчдын нэг юм. Удаах байрт Б.Энхбилэг, Н.Жаргалтогтох нарын тамирчид шалгарлаа. Энэхүү тэмцээнийг Д.Дугаржав агсны үр хүүхэд ач зээ нар хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Дугаржав агсан өөрөө санаачлан энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон 22 жил зохион явуулжээ. Тухайн үедээ зүн гурван аймгийн шатарчдын хүсэн хүлээдэг тэмцээн болж чаддаг байсныг шатар сонирхогчид дурсаж байдаг. Энэ удаагийн тэмцээнийг ч үр ач нар сайтар зохион байгуулж байсан. Жжишээ дурдахад тэмцээний медалийг Эрдэмбилэг дархан гараараа урлаж авчирсан байлаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ