Бэлчээр хамгаалах асуудлаар хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир, Бэлчээр ашиглалтын холбооны захирал Т.Лхагвасүрэн, Мал эмнэлгийн газрын дарга М. Алтанцэцэг нар бэлчээр хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд аймгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулах, малчдын зөвлөгөөнийг хамтарч зохион байгуулах, бэлчээр ашиглах гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг ажиллуулах зэрэг ажлыг хийхээр болжээ.
Тэрчлэн боловсруулах
үйлдвэрүүдэд мал, түүхий эд нийлүүлж байгаа малчид, хоршооны гишүүдэд зориулан
малын эрүүл мэндийн талаар болон малын ялган тэмдэглэгээ, түүхий эд,
бүтээгдэхүүний чанарын стандартын талаар сургалт зохион байгуулах, Малын эрүүл
мэнд төсөл хэрэгжиж байгаа Бөхмөрөн, Давст сумын мал эмнэлгийн үйлчилгээний
нэгжид техникийн туслалцаа үзүүлж, шаардлагатай багаж хэрэгсэл,
хэрэглэгдэхүүнээр хангах замаар малчдад мэдээлэл хүргэх зэрэг ажлыг мөн зохион
байгуулах юм байна.