"С-400" системийг авахаа хойшлуулахыг Туркт уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-14 11:09:40

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. ОХУ-ын "С-400" зенитын пуужингийн системийг авахаа хойшлуулахыг АНУ Туркт дахин уриалжээ. Турк улс энэ асуудлыг судалж байгаа аж.


Эдийн засгийн нөхцөл байдал муудаж, лирийн ханш унаж байгаатай холбоотойгоор Оросын "С-400" системийг худалдан авах шийдвэрээ Туркийн эрх баригчид эргэн харах бодолтой байгаа гэж тус улсын дипломатч нар мэдэгдсэнийг Bild” сонинд мэдээлжээ.


Харин Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийттэй харилцах газрын дарга Фахреттин Алтун энэ талаарх мэдэгдлийг өнгөрсөн баасан гарагт няцаасан байна. 

Холбоотой мэдээ