Хятадын иргэнийг хакер халдлага үйлдсэн хэрэгт буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-10 15:03:09

МОСКВА. /TASS/. АНУ-ын Тангарагтны шүүгчид Хятадын иргэнийг 2015 онд Америкийн “Anthem” болон бусад хэд хэдэн байгууллагад хакер халдлага үйлдсэн хэрэгт буруутгажээ. Энэ тухай АНУ-ы Хууль зүйн яам мэдээлжээ.


Тус яамны мэдээлснээр, Хятадын 32 настай иргэн Ван Фужег хамтрагчтайгаа нийлж Anthem болон нэр нь тодорхойгүй өөр 3 компанид хакер халдлага үйлдсэн аж.


Anthem” эрүүл мэндийн даатгалын компани 2015 оны 2 дугаар сард хакер халдлагад өртсөний улмаас гэмт этгээдүүд 80 сая орчим үйлчлүүлэгчийн мэдээллийн санд нэвтэрсэн байна. 

Холбоотой мэдээ