"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-09 23:13:52
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Төрийн байгууллагуудын дунд "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя" аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд шилжин явах тугийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгснөөр энэхүү аяныг түүчээлж байгаа аж.
Тус аян Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн улмаас үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, таслан зогсоох зорилготой. Аяны шилжин явах туг очсон байгууллагууд нийт хамт олны дотоод хуралд мөн сэдвээрх ухуулга сурталчилгаа, анхааруулга санамж, сургалт зохион байгуулж ажиллах юм байна.
Холбоотой мэдээ