Азийн олимпийн 19 дүгээр наадам 2022 онд Хан Жоуд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2015-09-18 13:31:19

Туркменистаны  нийслэл Ашхабат хотод 34 дэх удаагийн  Азийн олимпийн зөвлөлийн хурaл болж Зөвлөлийн  дарга  ханхүү Ахмед  Хятадын Ханжоу  хот  2022 оны  Азийн спортын наадмыг  зохион байгуулах эрх  авсныг  мэдэгджээ.

Бээжин, Гуан Жоу хотын дараа Азийн спортын нааадмын эрх авч буй  Хятадын 3 дах хот Хан Жоу хот боллоо. 1990 оны 9 дүгээр сарын 22-нд 11 дэх удаагийн Азийн  спортын наадам Бээжин хотноо болж Хятад улс анх удаа олон улсын спортын наадам зохион байгуулж байв.

Хятадын  636  тамирчин оролцон 138 алт, 107 мөнгө, 51 хүрэл,  341  шагналт байр эзэлж шагналт байрын эрэмбээр  Хятадын баг тэргүүлсэн байдаг.  Энэ нь 2008 оны  олимп  амжилттай зохион байгуулах суурь болсон юм.

2004 оны 7 дугаар сарын 1- нд  Азийн Олимпийн зөвлөл  16 дахь удаагийн Азийн олимпийн хотоор Гуан Жоу хотыг зарласнаар 2010 онд  Гуан Жоу хотод  Азийн спортын наадам болж байжээ.

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд