Мүн, Трамп нар утсаар ярина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-07 14:04:49

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп нар мягмар гарагийн орой утсаар ярина гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Ко Мин Жүн мэдээлжээ.


Хоёр орны удирдагчид дөрөвдүгээр сарын дундуур Цагаан ордонд уулзсанаас хойш анх удаа утсаар ярьж буй нь энэ юм. Тэд БНАСАУ-ын өнгөрсөн бямба гарагт явуулсан туршилтын талаар хэлэлцэх төлөвтэй байна. 


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун зэвсгийн туршилтыг үзэж сонирхсон тухай тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн билээ.  

Холбоотой мэдээ