Куба улс Венесуэлийн хямралыг зохицуулахад туслахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-07 11:25:35

ХАВАНА. /AP/. Хэрэв Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро холбогдох хүсэлтийг тавьбал Куба улс тус улсын хямралыг зохицуулахын тулд тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ийм мэдэгдлийг Кубын Гадаад хэргийн яамны АНУ дахь газрын дарга Карлос Фернандес де Коссио “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Мадурогийн холбоотны хувиар Венесуэлийн хямралыг шийдэх гарц хайхад Куба улсыг оролцуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Лимагийн бүлгийн улсуудын /Канад, Мексик, Панам, Парагвай, Перу болон Чили/ эрх баригчид тавдугаар сарын 3-нд мэдэгдсэн байна.


“Бид туслахад бэлэн. Гэхдээ үүнийг Куба эсвэл Лимагийн бүлгийн улсууд бус харин Венесуэлийн удирдагч нь болох хүн шийдэх ёстой” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ