Зөрчил илэрсэн мод бэлтгэлийн газруудад хугацаатай албан шаардлага өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-03 14:48:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Байгалиа хамгаалъя" сарын аяны хүрээнд Алаг-Эрдэнэ суманд мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа Отгонширэвгэр, Наранмандал хайрхан, Хамчу нагва ХХК-ийн мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийжээ. 

Шалгалтаар зүсмэл материал стандартыг мөрдөж ажиллаагүй, дээд агуулахаас доод агуулах хүртэл мод тээвэрлэхдээ хяналтын хуудас, эрхийн бичиггүй тээвэрлэсэн, түймрийн багаж хэрэгслийг бүрэн бүрдүүлээгүй, ахуйн хог хаягдлын цэггүй, мод бэлтгэлийн технологийн карт, мод бэлтгэлийн ажлын зураглал дутуу зэрэг алдаа дутагдал илэрсэн тул улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгчээ.

Мөн байгалийн нөөц баялгийг ашиглахдаа үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан нэг аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан байна. Хяналт шалгалт Түнэл, Эрдэнэбулган, Цагааан-Үүр, Чандмань-Өндөр суманд үргэлжилж байна.



Холбоотой мэдээ