НҮБ-ын тусгай илтгэгч Монгол Улсад ажиллана.

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-29 17:29:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст энэ сарын 30-наас ирэх сарын 13-нд Монгол Улсад ажиллана.


Тусгай илтгэгч Монгол Улс дахь хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж  зөвлөмж  гаргах бөгөөд энэ хүрээнд УИХ,  Засгийн газар, Захиргааны хэргийн шүүх, НЗДТГ, Үндэсний Дата Төв, УБЕГ-ын  удирдлагатай уулзах юм. Мөн ирэх арын 6-7-нд Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг суманд ажиллана.


Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай илтгэгч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу тусгай илтгэгч нартай бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болсон. Тусгай илтгэгч Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулна.


М.Форст НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Гаити Улсын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч, 1998 онд болсон Дэлхийн Хүний эрхийг хамгаалагчдын анхдугаар чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Хүний эрхийн үндэсний байгууллага, мөн  Францын Эмнести Интернэшнл Байгууллагын Ерөнхий захирлын албан тушаал хашиж байжээ.

Холбоотой мэдээ