Төл 98.6 хувьтай бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-29 11:00:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхэнд 29.7 сая эх мал тоолсноос 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна гэж ХХААХҮЯ мэдээллээ.


Энэ сарын 25-ны байдлаар, нийт эх малын 53.7 хувь буюу 15 сая 954.7 мянган хээлтэгч төллөж 15 сая 632.3 мянган төл бойжиж байна. Төл 98.6 хувьтай бойжиж байна. Аймгаар авч үзвэл, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймагт мал төллөлт 50-иас дээш хувьтай байгаа юм.


Том малын зүй бусын хорогдол 387.5 мянга /үүнээс 3.2 мянган толгой мал өвчнөөр хорогдсон/, оны эхний нийт малын 0.58 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймаг оны эхний нийт малын 0.9-2.9 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ