Улсын математикийн олимпиадын туг аялж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2016 оны тавдугаар сарын эхээр Цэцэрлэг хотноо улсын математикийн 52 дугаар олимпиад болох гэж байгаатай холбогдуулан улсын математикийн олимпиадын тугийг Архангай аймгийн бүх сургуулиудаар аялуулах ажиллагаа үргэлжилсээр байна.
Тугийг хүлээж авсан сургуулиуд улсын математикийн 52 дугаар олимпиадыг сумандаа сурталчлах, сургууль багш нар сурагчдынхаа дунд сургалт, бэсрэг олимпиад зохион байгуулж энэхүү олимпиадад оролцох сурагчдаа тусгайлан бэлтгэж байна.
Нэмж өгүүлэхэд, 21 жилийн өмнө буюу 1995 онд улсын математикийн 31 дүгээр олимпиад Архангай аймагт зохион байгуулагдаж байжээ.
Л.Булган