Хөдөлмөрийн байгууллагын ойд зориулсан бүсийн тэмцээнд 6 аймаг өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-24 17:31:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулсаны 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулсаны 60 жилийн ойг угтан Говийн болон төвийн бүсийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ажилтнуудын спортын наадмыг Мандалговь хотноо зохион байгууллаа.  

Гар болон сагсан бөмбөгийн төрлөөр бүсийн хэмжээнд болсон энэхүү тэмцээнд Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Төв, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ХХҮГ-ын 150 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд Өвөрхангай аймаг, харин сагсны төрөлд Төв аймгийн баг тус тус шалгарсан бол харин Өмнөговь аймгийн эрэгтэй баг гар бөмбөг, сагс 2 төрөлдөө тэргүүн байр эзэлсэн байна.

Бүсээс шалгарсан гурван багийн тамирчид гар бөмбөг, сагсны төрлөөр Улаанбаатар хотноо болох яам, харьяа агентлагуудын нэгдсэн тэмцээнд оролцох ажээ.

Холбоотой мэдээ