Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Алтайд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:40:33

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга профессор Н.Лүндэндорж өнгөрөгч долоо хоногт Говь-Алтай аймгт ажилласан байна.

Тэрээр аймгийн Шүүхийн байр, шүүгчдийн ажилтай танилцаж хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлан мэдээллийг танилцууллаа. Мөн шүүхийн ажилтнуудад хичээл зааж, аймгийн төвийн иргэдтэй уулзалт хийлээ. Шүүхийн эрх зүй, бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, нээлттэй шүүх, шүүхийн эдийн засаг, хүний нөөцийн шинэчлэл , шүүхийн аюулгүй байдал, шүүхэд итгэх итгэл гэсэн шүүхийн шинэтгэлийн арван үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ