Нүүрс цэвэршүүлэгч уусмалыг 10 мянган өрхөд тараав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-03-23 16:28:07

Байгаль орчин ногоон хөгжил,аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй "Clean coal" буюу нүүрс цэвэршүүлэгч уусмалыг өнөөдөр Хан-Уул дүүргийн долдугаар хорооны 10 мянган өрхөд тараалаа.

Нүүрс цэвэршүүлэгч уусмал нь нүүрсний шаталтыг дэмжин бүрэн шаталт явуулж утаатай хамт агаарт хаягдах хорт хийг бууруулж хөө тортог, үнс багасгах үйлчилгээтэй юм байна. Уг уусмалын талаар “Ханан хишиг” ХХК-ийн хамт олон иргэдэд танилцуулж, туршилт хийж, зөвлөгөө өгчээ. 

Тус үйл ажиллагаанд мөн хорооны ИТХ-ын дарга Э.Түвшин, Засаг дарга А.Мөнх-Амгалан, Агаарын чанар сайжруулсан зуух хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам болон “Ханан хишиг” ХХК-ний захирал А.Чин-Аз нар оролцжээ.  

Н.Туяа

Холбоотой мэдээ