Трампын айлчлалын тов гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-19 09:53:55

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 26-28-нд Японд төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Засгийн газар баасан гарагт мэдээллээ.


Трамп төрийн айлчлал хийж байгаа учир Японы эзэн хаанд бараалхах боломжтой байна. Тэрбээр тус улсын шинэ эзэн хаан Нарухитотой уулзсан гадаадын анхны удирдагч болно. Нарухито эцэг Акихитогоо хаан ширээнээс буусны дараа тавдугаар сарын 1-нд хааны сэнтийд залрах юм.


АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийнэ. Хоёр орны удирдагчид мөн сүмо бөхийн тэмцээн үзэж, гольф тоглож магадгүй гэж урьд нь мэдээлжээ.


Трамп хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард Японд айлчилсан билээ.


Холбоотой мэдээ