ЕБС-ийн улсын шалгалтын хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-18 12:02:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төв бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах 2019 оны улсын шалгалтын хуваарийг гаргалаа.

ЕБС-ийн улсын шалгалт нь  бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд  дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх зорилготой юм.

Улсын шалгалтыг 2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн 5, 9, 12 дугаар ангийн төгсөгчдөөс авна.



              5-р анги /Бага боловсрол/


1.    Монгол хэл  5-р сарын 27

2.    Математик 5-р сарын 29

3.    Хүн ба байгаль  5-р сарын 31


 9-р анги /Суурь боловсрол/


1.    Монгол хэл  5-р сарын 28

2.    Математик 5-р сарын 30

3.    Сонгох шалгалт  6-р сарын 3

4.    Гадаад хэл  6-р сарын 5



12-р анги /Бүрэн дунд боловсол/


1.    Монгол хэл  5-р сарын 29

2.    Математик  5-р сарын 31

3.    Сонгох шалгалт   6-р сарын 4

4.    Гадаад хэл    6-р сарын 6


Холбоотой мэдээ