Индонезын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЖАКАРТА. /NHK/. Өнөөдөр Индонезчууд дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо болон зэвсэгт хүчний генерал асан Прабово Субианто нар нэр дэвшжээ. Тэд 2014 онд мөн өрсөлдөж байсан юм.
Ж.Видодо хэрэгжүүлж
буй эдийн засгийн бодлогуудаа үргэлжлүүлнэ хэмээн амлаад, бүрэн эрхийн
хугацаандаа Индонезын дэд бүтцийг сайжруулж, ядуурлыг бууруулсан гэжээ. Харин П.Субианто
түүнийг үр дүн гаргахгүй байна хэмээн шүүмжлээд, Ерөнхийлөгчөөр сонгогдсон
тохиолдолд лалын шашинд голчлон анхаарахаа мэдэгджээ.
Сонгуулийн өмнө
явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд, Ж.Видодогийн дэмжигчдийн тоо 50 хувь
давж байсан бол П.Субиантог дэмжигчдийн тоо 30 орчим хувьд хэлбэлзэж байжээ.
Харин зарим санал асуулгуудын дүнгээр хоёр өрсөлдөгчийн саналын хувь тун
ойролцоо байсан аж.
Санал хураах
байрууд орон нутгийн цагаар өглөөний 7 цагт нээгдсэн бөгөөд санал өгөх эрхтэй 190
сая гаруй иргэн байна.