Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-23 08:12:14

Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэрлэн голын эх, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн  өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хангайн уулсаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон  Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын  хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад хэсгээр 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн  баруун  хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

Холбоотой мэдээ