“Хайрын цэцэрлэг” жүжиг дэлгэцийн бүтээл болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-22 23:54:01
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран ажиллана.

Тус театр өнгөрсөн сард “Хайрын цэцэрлэг”  жүжгээ олон нийтэд толилуулсан бөгөөд үүнийгээ дэлгэцийн бүтээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Уг бүтээлд Орхон аймгийн уран бүтээлчид тоглоно. Мөн энэ сарын 27-нд тохиох Дэлхийн театрын өдрөөр уг жүжгээ сүүлийн удаа тоглох гэнэ. Үүнээс гадна тус театрын уран бүтээлч, зураач Б.Сайханбаярын зурсан гурван зургийг дуудлага худалдаагаар борлуулна. Зургаас олсон орлогыг зүрхний гажиг, ховдол хоорондын таславчийн цоорхойтой Н.Азжаргал хүүгийн эмчилгээнд зарцуулах гэнэ.

Н.Азжаргал хүү 5 сартай бөгөөд БОЭТ-д эмчлүүлж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ