Явган хүний зам хаасан 14 газрыг чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-11 15:13:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба зохион байгуулж байна.

 

Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд, иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг обьектыг чөлөөлөөд байгаа билээ.

 

Тэгвэл энэхүү ажлыг өнөөдрөөс дахин эхлүүлж, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороонд 9, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд 5, нийт 14 байршилд газрын зөрчил арилгах, явган хүний зам талбай орц гарцыг чөлөөллөө.

Холбоотой мэдээ