Таван залууг түр ажлын байраар хангахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-10 17:26:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-аас ажил мэргэжлийн баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээний хүрээнд Баруун-Урт сумын ажил хайгч залуусын төлөөллийг "Цайрт минераль" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцууллаа. Тус  компанийн зүгээс таван залууг түр ажлын байраар хангахаар болсон юм.


Танилцах аялалд Баруун-Урт сумын 27 залуу хамрагдав. Залуус уул уурхайн салбарт тогтвор суурьшилтай ажиллах хүсэл сонирхол их байгаагаа илэрхийлж байлаа. Харин уурхайн хувьд тодорхой мэргэжил шаардахгүй ажилд буюу газар тариалан, барилгын ажилд түр ажилтнаар авч ажиллуулан, идэвхтэй сайн ажиллаж буй хүмүүсийг уурхайн жинхэнэ ажилтнаар авдаг аж. Түр ажлын байранд сонгогдсон таван залуу сайн ажиллаж чадвал уурхайн жинхэнэ ажилтан болох боломжтойг хэлсэн юм.

Энэ оны эхний гурван сарын байдлаар аймгийн хэмжээнд ХХҮГ-т бүртгэлтэй ажил хайгч 665 иргэн байна. 


Холбоотой мэдээ