Екатеринбург хотын орон сууцанд дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-10 16:46:37

МОСКВА. /TASS/. Екатеринбург хотын олон давхар орон сууцанд дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн гэмтсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.


Дэлбэрэлтийн улмаас хүүхэд гэмтээгүй байна. 20 хүн тэдний дотор 8 хүүхдийг нүүлгэн шилжүүлжээ. Онцгой байдлын яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, дэлбэрэлтийн улмаас 30 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан гал гарсныг унтраасан байна.  


17 давхар орон сууцны 15 давхарт дэлбэрэлт болсон тухай Онцгой байдлын яамны мэдэгдэлд дурджээ.  

Холбоотой мэдээ