Нутгийн тамирчин охиноо дэмжин ажиллахаа сумын дарга амаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-08 21:56:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Чөлөөт бөхийн спортын мастер Цэрмаагийн Хуланг дэмжин, хамтран ажиллахаа Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга илэрхийлжээ.

Тус сумын унаган иргэн Ц.Хулан өнгөрсөн 03 дугаар сарын 16-нд АНУ-ын Пенсилван мужийн Кингстон хотод болсон “Wyoming Seminari” чөлөөт бөхийн охидын клубын нэрэмжит “SEB LADIES OPEN” олон улсын тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ. Мөн тэрээр “MONGOLIA OPEN 2019” чөлөөт бөхийн барилдааны олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлээд байгаа аж.

Иймээс залуу тамирчнаа ирээдүйн олон уралдаан тэмцээнд амжилт гаргахыг хүсэн сумын ард иргэд, цаашлаад сумын удирдлагуудын зүгээс дэмжин ажиллахаар болсон байна. 

Холбоотой мэдээ