Нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:19:18

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, иргэд Байдраг, Мандалын голын уулзварт алт олборлохоор 8 га газрын хөрсийг хуулаад буй “Оргил моунт” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн нэгдэцгээжээ.

Энэ онд “урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журам шинэчлэгдэж, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг эргээс 200 метрээр тогтоосноор алтны компаниуд Байдрагийн голын сав газар руу дахин “өнгөлзөж” эхэлсэн байна. 
Аймгийн Байдрагийн гол Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөн цагаан нуурт цутгадаг. 270 гаруй километр урттай энэ голын эрэгт алт олборлосноор ус нь газрын гүн рүү шургаж, Монгол орны ширгэсэн голын тоог нэгээр нэмэх аюул нүүрлэжээ. 
Тэд тус компанийг булаг байсан газар ухаж сэндийчээд зогсохгүй, Мандалын голоос шланкаар ус авч, шороогоо угааж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ийнхүү алтны компаниудын балгаар тухайн сумын иргэд ундны усаа хамгаалахад нэгдэн, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа аж. 

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд